Цаг үеийн мэдээ

"Чингис хаан" одонт МУГЖ Г.Ариунбаатарыг Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Захирал Б.Сарантуяа хүлээн авч уулзлаа. 

Тэрээр  Дэлхийн шилдэг баритон МУАЖ Э.Амартүвшин эх орондоо хүрэлцэн ирж Ж.Верди "Макбет" дуурь болон “Гала концерт”-оор Монголын үзэгчидтэйгээ уулзах гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, амжилт хүсэн мэндчиллээ. 

Мөн  "Чингис хаан" одонт МУГЖ Г.Ариунбаатар Дуурь бүжгийн эрдмийн театрын 62 дахь тоглолтын улиралд хүрэлцэн ирж Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөхөөр болсныг дуулгахад таатай байна.