Цаг үеийн мэдээ

Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, монгол циркийн урлагийн сор болсон жүжигчид, хагас жарны дараа эх орондоо, “Вravo circus 4”-ийн алтан манежин дээр цуглах гэж байна.

-Циркийн олимп гэгдэх “Monte Carlo”-гийн Цомын эзэн, Нарны циркийн жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир 

- Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Огторгуйн охид хамтлаг

-БНСУ-ын  X Pole Dance тэмцээний алтан медалийн эзэн Авирмидийн Ариунболд

-American’s got talent шоуны шилдэг оролцогч, гинессийн 2 удаагийн амжилтын эзэн Strong Man Тулгаа

-Долоон давхар, хоёр эргэлттэй үсрэлтийн Дэлхийн рекордыг эзэмшигч, Олон Улсын циркийн алтан цомуудын эзэн Зола Брос хамтлаг

-Дэлхийн уран нугараачдын хатан “Tитэм"-ийн эзэд X_Roses хамтлаг болон зэрэг уран бүтээлчид ирэх нь.

-Тоглолтын хөтлөгч "Mr.Bravo" МУУГЗ Ч. Хатанбаатар хөтлөх ажээ.