Цаг үеийн мэдээ

2024 оны гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Тай ан хотноо зохион байгуулагдах “Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор Таеквондогийн Үндэсний шигшээ баг, Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид хүлгийн жолоо залж байна. 

“Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчид:

- 49кг жинд Б.Учрал

- 67кг жинд Г.Энхчимэг

- 58кг жинд  Д.Чинзориг

- 68кг жинд Ц.Баянбат

“Парис 2024” паралимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчид:

- 58кг жинд Х.Темирбек

- 70кг жинд Б.Шинэбаяр нар эх орноо төлөөлөн олимпын эрхийн тэмцээнд хүч үзэх юм.