Цаг үеийн мэдээ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа энэ оны 03 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Гранпри тэмцээнээс 68 кг жинд өрсөлдөж “Алтан медаль” хүртлээ.

Тэрээр 9 дахь жилдээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа бөгөөд 2023 онд Серби Улсын Белград хотод явагдсан Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртэн Парисын олимпод оролцох эрх, 2024 онд БНХАУ-ын Гуанжу хотод явагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Хүрэл медаль” хүртсэн юм.