Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК,  “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь түрүүлж,  Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бай хөндий цамхаг” ХХК,  "Нэгдэл" клуб, "Их Богд" дэвжээний бөх, аймгийн арслан Чинбатын Алтангэрэл үзүүрлэв. 

Дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Ай Ти Эл Экспресс” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Еркебулан, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Номин Холдинг” ХХК,” Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа. 

Наймд аймгийн арслан Л.Цээсүрэн, Г.Төрмөнх, Э.Баасанжав, сумын заан М.Мандахбаяр нар үлдэв. 

Маргааш буюу 03-р сарын 16-ны 16:00 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны "PEPSI - АЛТАН ЦОМ" барилдааны “БҮХ ОДДЫН БАРИЛДААН” болох бол нөгөөдөр 13:00 цагаас Монгол цэргийн өдөр,Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл Соёмбо сонины 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.