Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ..  дүгээр хорооны....  дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 06:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт хүрэлцэн очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С/27 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байна.

Эх сурвалж: ОБЕГ