Цаг үеийн мэдээ

“Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн тухай конвенц ба далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпозиум зохион байгуулав.

“Боомтын сэргэлт Үндэсний форум-2024”-ийн хүрээнд Гадаад харилцааны яам, Боомтын сэргэлтийн Үндэсний Хороо, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас хамтран “Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн тухай конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпозиумыг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Симпозиумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар үг хэлж, “Боомтын сэргэлт”-ийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, эл арга хэмжээ нь НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаар онцлог болж буйг тэмдэглэв.