Цаг үеийн мэдээ

Фантастик продакшны уран бүтээл "ЗУРА III" уран сайхны киног Зэвсэгт хүчний 167, 186 дугаар ангийн дайчид үзэж сонирхжээ. 

Энэ үеэр киноны уран бүтээлчтэй нь эх оронч үзэл хүмүүжлийн тухай ярилцаж, гэрэл зураг татуулав. 

Үзвэр үзэх нь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчдад амралтын өдрүүдэд явуулдаг соёл хүмүүжил, олон нийтийн ажлын нэг хэсэг юм.