Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Сөүл хотод “Монголд зочлох жил 2023-2035” арга хэмжээний хүрээнд “Go Mongolia” уриан дор Монголын, аяллын 5 хөтөлбөрийг тусгайлан танилцууллаа. Ингэхдээ хоёр Улсын уран бүтээлчид ганцаарчилсан үзүүлбэр үзүүлж, Монгол оронд зочлохыг өөрийн фенүүддээ уриалсан юм. 

Монгол улсыг сурталчлах “Go Mongolia” арга хэмжээнд БНСУ-ын нэрт дуучин Ёнг Таг, Коёотэ хамтлаг оролцож өөрсдийн фенүүддээ Монголд зочлохыг уриаллаа.

Мөн Солонгосын зах зээлд ажилладаг МОКТА холбоо, GS mongol tour, Go nomads, Ok travel, AMTSH tour, Joy mongolia tour, Queen mongolia , PSW tour, Khadag tour, Birga tour, “MG tour” аяллын компаниуд оролцож Түүхэн аялал жуулчлал ба “Чингис хааны өлгий нутаг”,  Зуны аялал ба “ГОВЬ, Өвлийн аялал ба “Тайга”, Нүүдэлчин соёл ба “Нэг жуулчин - Нэг хонь”, Адал явдалт хөтөлбөрүүдэд ВИП болон нийтэд зориулагдсан маршрутыг санал болгож арга хэмжээнд танилцуулагдсан бүхнийг бодитоор мэдэрч, эх орондоо ирэхийг урьсан юм.