Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж алдаршуулах зорилгоор Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан 11 дэх жилдээ зохион байгуулав.

Энэ жил “Алтан чагнуур”-ын эздийг нарийн мэргэжлийн 15 төрлөөр шилдэг эмчийг тодруулахаар шийдвэрлэж “АЛТАН ЧАГНУУР” шагналд нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж нарийн мэргэжлийн төрлөөр анагаах, эмчлэх, эрдэм судлалын амжилт, бүтээл туурвилаараа манлайлсан 15 эмчийг “Алтан чагнуур” дээд шагналын эздээр тодрууллаа.

“ДОТРЫН АНАГААХ СУДЛАЛ” 

ДОРЖЖҮГДЭРИЙН ЖАВЗАН-ОРЛОМ  -  Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эрхлэгч

“ХҮҮХЭД СУДЛАЛ” 

ЗУНДУЙН ГАНЧУЛУУН  -  Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч

“МЭС ЗАСАЛ СУДЛАЛ” 

ЭРДЭНИЙН БАТ-ӨЛЗИЙ  -  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч

“ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛ” 

ПҮРЭВСҮРЭНГИЙН БАЯРСАЙХАН  -  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч

“ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД  СУДЛАЛ” 

БАТНАСАНГИЙН ДАВААЦЭЦЭГ  -  Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн  эх барих, эмэгтэйчүүдийн их эмч

“ДҮРС ОНОШИЛГОО СУДЛАЛ” 

СЭРЭЭНЭНДОРЖИЙН  НОРЖМАА -  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасгийн их эмч

“МЭДРЭЛ СУДЛАЛ, СЭТГЭЦ СУДЛАЛ” 

ПҮРЭВИЙН ДУЛАМРАГЧАА  -  Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч

“ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛ, АРЬС СУДЛАЛ” 

МӨНХБАЯРЫН УУГАНЧИМЭГ  -  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдвартын клиникийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн их эмч

“ХАВДАР СУДЛАЛ, ЭМГЭГ СУДЛАЛ (ЭМНЭЛЗҮЙН АНАТОМИЙН)” 

ЭРДЭНИЙН УНДАРМАА  -  Эмгэг судлалын үндэсний төвийн Анатомийн эмгэг судлаач эмч

“ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ СУДЛАЛ” 

ЦЭДЭНГИЙН ЭРДЭНЭБАЯР  -  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч

“ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” СУДЛАЛ (+ХОРДЛОГО СУДЛАЛ)”

ОТГОНБАЯРЫН ЯНЖИВ  -  Улсын гуравдугаар төв эмнэлгийн  Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч

“НҮД СУДЛАЛ, ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ, НҮҮР АМ СУДЛАЛ” 

ЭНХТҮВШИНГИЙН БАТЦЭЦЭГ  -  Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Шүдний их эмч

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, СЭРГЭЭН ЗАСАЛ СУДЛАЛ 

ДОЛГОРЖАВЫН БАЯРМАА  -  Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн Дотоод хяналт шалгалтын албаны дарга, уламжлалт анагаах ухааны их эмч

“СУМЫН ЭРҮҮЛ МЭНД,ӨРХИЙН АНАГААХ УХААН” 

ТӨМӨРБААТАРЫН БАТЗУЛ  -  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн их эмч

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ 

ЦЭДЭНГИЙН ОТГОНЦЭЦЭГ  -  (Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын  албаны тархвар судлагч эмч)