Цаг үеийн мэдээ

Турк улсын Анаталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох их дуулга тэмцээн болж байгаа бөгөөд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээнд манай улсаас нийт 20 (эрэгтэй ес, эмэгтэй 11) жүдоч хүч буйгаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын тамирчин Г.Наранцэцэг Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр их дуулга тэмцээний долоо дахь медалиа гардаж байгаа ба Антальягийн их дуугын гурав дахь (2022 онд алт, 2023, 2024 онд хүрэл) медалиа хүртэж байна.