Цаг үеийн мэдээ

      БНХАУ-д "COVID-19"-ийн эсрэг вакцин гарган авах таван туршилт, шинжилгээний ажил хийж байна. Туршилтад ороод байгаа дээрх таван вакцинаас гурвынх нь эмнэлзүйн туршилтын хоёрдугаар үе шат өндөрлөж, одоо сүүлийн буюу гуравдугаар шатны туршилтад оруулах талаар "СCTV" мэдээлжээ.

      ДЭМБ-аас өнгөрөгч пүрэв гарагт өгсөн мэдээллээр дэлхийн хэмжээнд агуулга, найрлага нь өөр хоорондоо ялгаатай 13 төрлийн вакцины судалгаа хийгдэж байгаа юм. Дээрх вакцины туршилтын ихэнх нь БНХАУ-д хийгдэж байна.

     Бээжин "COVID-19"-ийн эсрэг вакцин бэлэн болсон тохиолдолд юуны түрүүнд Африкийн орнууд, мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн орнуудад нийлүүлэхээр байгааг Японы "NHK" мэдээлсэн байна.