Цаг үеийн мэдээ

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өнөөдөр УДЭТ-т зохион байгуулж байсан “Анна каренина” тоглолтод оролцсон багаас 54 хүн халдвар авлаа. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны дараах цайллагын арга хэмжээнд оролцсон болон тэдний гэр бүл ойр дотны хүмүүсээс 37 хүнээс халдвар илрээд байна.