Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Сэтгүүлч: Ковид 19-ийн халдварыг хүнд ба хөнгөн тусаад эдгэрсэн иргэд хэдий хугацаанд вакцинд хамрагдаж болох вэ?

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн :  Олон улсад мөрдөгдөж байгаа дүрэм журам зааврыг харахад эмнэлзүйн жамынхаа хувьд  Ковид-19 тусаад эдгэрсэн хүмүүс цусандаа тухайн ковид 19 халдварын эсрэг тэмцэх эсрэг биет үүсгэсэн гэсэн үг. Энэ тохиолдолд ямар журмыг ихэвчлэн баримталж байна вэ гэвэл эдгэснээсээ хойш 6 сарын дараа вакцин хийлгэж болно гэсэн заавартай байгаа" гэлээ.