Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 103 тохиолдол илэрчээ. Улаанбаатар хотод 103 тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын  тохиолдол 3664 боллоо.

 "ДЭМБ-аас Астразенекка вакцинд дахин судалгаа хийж байгаа. Европын 8 улсад Астразенекка вакциныг түр хугацаанд хийхгүй байгаа. Яг хориглоогүй бөгөөд цусны бүлэгнэл юунаас болж үүсч байгааг тогтоохоор ажиллаж байна" хэмээн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.