Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав  2021 оны 03-р сарын 14-ний өдөр  Аваргуудын зөвлөл болох аваргуудтай уулзлаа.  Уулзалтад Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Р.Сэддорж нар оролцож Монгол Үндэсний өв соёл болох үндэсний бөхийнхөө талаар санал солилцлсон юм.   

МҮБХ хорио цээрийн дэглэмийн үед заасан шаардлагыг хангаж  2021 оны 3-р сарын 20-ны бямба гаригт Монгол бөхийн өргөөнд  12:00 цагт  Аваргуудын зөвлөл болон Монгол  Улсын аварга цолтой бөхчүүдтэйгээ хийх уулзалтыг мөн товлолоо. 

Эх сурвалж: МҮБХ