Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 2022 оны залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан боллоо. Залуучуудын өрсөлдөөн эрэгтэйчүүд 1967 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд жин тус бүрийн аваргууд долдугаар сард Бахрейний Манама хотод болох Азийн АШТ, наймдугаар сард Болгарын нийслэл Софид болох ДАШТ-д оролцох эрхтэй болно. Өнөөдрийн 10 жингээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Я.Үржинжав, эмэгтэйчүүдийн 65 кг-д Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуулийн тамирчин А.Даваажаргал, 72 кг-д "Хасу-Мегастарс" клубийн тамирчин Д.Халиун нар хоёр жил дараалан түрүүлж хошой алтан медальтан болсон бол үлдсэн долоон жинд шинэ аваргууд төрөв. 

Түүнчлэн сарын өмнө нь "U-17" насны улсын аваргад түрүүлсэн "Женко" клубийн тамирчин Э.Одзаяа өнөөдөр "U-20" ангилалд алтан медаль хүртэж "Давхар цохилт" хийлээ. 8Түүний хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгчийнх нь охин.

Тэмцээний дүн

Эрэгтэйчүүдийн 57 кг:

1. Л.Мөнх-Од (Төв)

2. Э.Тэмүүжин (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

3. Б.Одсүрэн (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

3. Г.Болор-Эрдэнэ (Тэх-Мөнх)

61 кг:

1. Б.Отгонбаатар (Баянхонгор)

2. Б.Зэнээмэдэр (Тэх-Мөнх)

3. Г.Батнасан (Төгс)

3. Н.Отгонбаяр (Төгс)

65 кг:

1. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

2. Б.Балжинням (Хөвсгөл)

3. А.Дэлгэрбаяр (Баянхонгор)

3. Д.Нямдорж (Төв)

70 кг:

1. Я.Үржинжав (Баянхонгор)

2. Т.Баатарцогт (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

3. Д.Банзрагч (Төв)

3. О.Дондов (Баянхонгор)

74 кг:

1. Б.Батбаяр (Дархан-Уул, Мегастарс)

2. Б.Ган-Эрдэнэ (Харгант цамхаг)

3. Бямбабаяр (Аварга)

3. Ж.Далайдорж (Баянхонгор)

Эмэгтэйчүүдийн 62кг:

1.Б.Хоролгарав (Спортын төв сургууль)

2. Э.Одгэрэл (Төв)

3. Б.Буянхишиг (Алдар)

3. Б.Чандмань-Эрдэнэ (Баянзүрх дүүрэг)

65 кг:

1. А.Даваажаргал (Налайх, Голомт)

2. М.Цолмон (МЖ клуб)

3. Г.Намуунцэцэг (Архангай)

3. Э.Азжаргал (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

68 кг:

1. Э.Одзаяа (Женко)

2. Н.Нархажид (Алдар)

3. М.Цолмонбаяр (Заан)

3. Н.Бадамсүрэн (Дархан-Уул,  Хасу-Мегастарс)

72 кг:

1. Т.Түвшинжаргал (Говь-Алтай)

2. Б.Найдансүрэн (Алдар)

3. Б.Дэлгэрцэцэг (Налайх, Голомт)

76 кг:

1. Д.Халиун (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

2. О.Цэлмүүн (Спортын төв сургууль)

3. Т.Уянга-Эрдэнэ (Алдар)

3. Х.Марал (Дархан-Уул, Хасу-Мегастарс)