Цаг үеийн мэдээ

“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд амжилттай зохион байгуулагдлаа. 

Үйл ажиллагааг сумын Засаг дарга н.Эрдэнэсайхан, Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр-ын дарга А.Ууганбаяр, 

Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа, сумын соёлын төвийн дарга н.Алдармаа нар оролцож, аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ. 

ИЛТГЭЛ, СУРГАЛТ:

Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Дундговь аймагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл” сэдэвт соён гэгээрүүлэх илтгэл,

Монгол Улсын Үндэсний номын сан мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Б.Цогжаргал “Номын сангийн эрх зүйн орчин, цаашдын зорилт” сэдэвт илтгэл, сургалтыг тус тус зохион байгууллаа.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

Хүүхэд багачуудыг хөгжөөн баясгах арга хэмжээний хүрээнд алиалагч “Анхаарал төвлөрөлт” хөгжөөнт тоглоом, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа шигтгээн наамал, үлгэрийн баатруудын дүрийг будуулах үйл ажиллагаа зохион байгуулж, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей-н үзүүллэгийг танхимд дэлгэн үзүүллээ. Мөн МУҮНС-ийн ном зүйч Б.Цогжаргал хүүхэд багачуудад “Ном унших ач тус” сэдвээр, зурагчин Бат-Эрдэнэ “Гар утсаар хэрхэн гэрэл зураг авч болох вэ” сэдвээр тус тус сургалт, танилцуулга хийлээ.

УРЛАГИЙН ТОГЛОЛТ:

ХЦДБЭЧ-ын дуучин МУСТА Н.Нямдаваа, ХЦДБЭЧ-ын дуучин Уранболор, 

Хүүхэлдэйн театрын “Ботго, морин хуур” хүүхэлдэйн номер болон сумын ардын авьяастнууд Боржигон найрын дэг жаяг, соёлын төвийн дэргэдэх ардын бүжгийн дугуйлангийн сурагчид мэндчилгээ дэвшүүлж сумын иргэдийг урлагийн тоглолтоороо баясгалаа.