Цаг үеийн мэдээ

Хонь: Хуурмаг итгэлээс болж урам хугарах өдөр. Бодит боломжийг тооцон, шүүмжлэлтэй нөхцөлд хүлээцтэй хандахыг хичээ. Хөрөнгө оруулалт ашигтай санагдсан ч боломжоо хэтрүүлэх хэрэггүй. Хувийн харьцаанд хүндрэл гарна.Гэр бүлийн харилцаа танаас ихээхэн анхаарал халамж шаардана.

Үхэр: Хоёрдмол өдөр. Аливаа харилцаанд болгоомжтой бай. Хайрын холбоо хөнгөмсөг хандлагад автаж болзошгүй. Ажил төрөлтэй холбоотой гэнэтийн зүйл тохионо.Та сорилт хүлээн авахад бэлэн байна. Найз нөхөдтэйгөө уулзах, ойр дотнынхоо хүмүүсийг сонсох нь танд таалагдах болно.

Ихэр: Дарамт шахалт үүсэх өдөр. Урьдын шийдвэрлээгүй үлдээсэн асуудал төвөг болно. Сэтгэл санаа тогтворгүй байх нь бүх л үйл ажиллагаанд саад болно. Бүх зүйлийг эергээр харахыг хичээ. Та илүү тайван ажиллахыг хүснэ. Үүссэн саад бэрхшээлийг засахын тулд бүх л боломжийг ашигла.

Мэлхий: Амьдралын баяр жаргалтай эдэлж, өдрийг өөдрөг сэтгэлээр өнгөрөөх хэрэгтэй. Ажил албандаа түүртэж, мөнгө санхүүдээ санаа зовж байгаа ч хайртай хүн, үр хүүхдээ хараад бага боловч сэтгэл тэнийж, инээж баясах нь зүйтэй цаг үе. Амьдралын ямар үед аз жаргалтай мөчүүдийг олж мэдрэх хэрэгтэй шүү.

Арслан: Тайван амрах өдөр. Амьдралын эрч хүчээ сэлбэхийн тулд өөрийн хийхийг хүсэж байгаа зүйлээ л хий. Ихэнх хүмүүс улс орны нийгмийн тулгамдсан асуудлуудыг өөртөө хэт хамаатуулан авч үздэг байх. Өнөөдөр гэр бүлийнхээ хүрээнд цагийг өнгөрүүл. Сэтгэл санаа тогтворгүй болгох асуудлыг аль болох сонирхохгүй байх нь таны эрүүл мэндэд өлзийтэй.

Охин: Хянуур нямбай байх өдөр. Хол газар явах хүмүүс аян замын бэлтгэлээ дахин сайн шалгаарай. Завгүй хүмүүст хөдөө явах богино аялал болон хотын ойролцоо цэвэр агаарт гарах зэрэг нь сайхан амралт болно. Эрүүл мэндээ сайжруулах дасгал хий. Гэр орны ажлаа зөв зохион байгуул. Эцэг эх охиныхон хүүхдийнхээ төлөө багагүй цаг зарцуулах хэрэгтэй болно. Энэ нь танд ачаалал нэмж болох ч хожим үүнийг хийсэндээ харамсахгүй байх болно.

Жинлүүр: Од эрхэс өнөөдөр сайныг амлаж байна. Хамтын үйл ажиллагаанд та голлон оролцохоор байна. Таны эрч хүч сайн байна. Худалдаа наймааны ажил амжилттай байх магадлалтай. Хувийн амьдралыг сайжруулахад зөв биеэ авч явах нь гол нөлөө үзүүлнэ. Зарим хүмүүс янаг амрагийн адал явдалд татагдана. Хэсэг хугацааны дараа энэ нь амьдралд тань таагүй нөлөөлөх бололтой.

Хилэнц: Уран бүтээлийн онгодтой өдөр. Та эрч хүчтэй байх бөгөөд энэ нь чухал ажлаа амжуулахад тусална. Олон нийтийг хамарсан арга хэмжээ хүн бүхнийг баярлуулна. Өөрийгөө амжилттай байлгахын тулд зорилгоо тодорхойл. Энэ үед хэрэгтэй бүхнийг өөртөө зориул.

Нум: Эрч хүчээ зөв зарцуулах энгийн арга олно. Олон төрлийн зүйлийг оролдож үзэх бололтой. Өөрчлөлт нь сайхан мэдрэмжийг авч ирэх тулд өөрийгөө дайчлахад таатай үе. Шинэ санаа олохын тулд сүүлийн үеийн мэдээллүүдийг сайн судалж үзээрэй. Цагийг үр дүнтэй өнгөрүүлж, ашигтай зүйлийг судлах нь хэрэгтэй шийдвэр гаргах боломжийг өгнө.

Матар: Үл ойлголцол амархан тайлагдана. Үнэтэй зүйл худалдан авах бол сайн шалгаарай. Гарал үүсэл тодорхойгүй эд зүйл худалдан авахаа түр хойшлуул. Учир нь удахгүй таны санаанд тохирохоо больж магадгүй. Хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүс шударга занг чанд баримтал. Өнөөдөр үйлчлүүлэгчдийн санал гомдолд болгоомжтой ханд.

Хумх: Таатай мэдээ сонсох болно. Гэр бүлийн асуудал нь материаллаг хэрэгцээ шаардлагатай холбоотой байж болно. Зөрчил маргааныг хурцатгахгүй байх хэрэгтэй. Зөв амрах нь бие болон сэтгэл санааг цэвэршүүлэх болно. Амьдралын зөв хэв маягийг дагах хэрэгтэй. Гэр бүлээрээ хамтдаа байх цаг гарвал аль болох хөгжилтэй эерэг уур амьсгалыг үүсгэхийг хичээ.

Загас: Ихэнх зүйл танаас шалтгаалж байгаа хэдий ч зарим харилцаа дарамт шахалт үзүүлнэ. Гэхдээ түргэн зан гаргаж болохгүй. Оюун ухааны чадвараа ашигла. Хэрвээ итгэлтэй бизнесийн түнш сайхан санал гаргавал бүү татгалз. Таны бүх зүйл өө сэвгүй байх ёстойг анхаар. Хэрвээ бүх зүйл хэтэрхий амархан санагдаад байвал алдаа гарах магадлал ихэснэ гэдгийг санаарай.