Цаг үеийн мэдээ

2023 оны 06-р сарын 16-ны 20 цагаас 06-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +8...+13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +13...+18 градус, Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +27...+32 градус, Дорнод-Дарьгангын нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.