Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Их-Уул багийн “Найман толгой” гэдэг газар Дэлгэр мөрөнд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг 6 сарын 9-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар  Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 6 сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 6 сарын 15-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Мөн Баян-Өлгий аймаг, Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө" гэдэг газар 6 хүн зугаалж явсанаас “Ховд" голын усанд 2 хүн ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг 6 сарын 11-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 6 сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:25 цаг хүртэл осолдсон “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас 4 дүгээр багийн “Хар-Ус” гэдэг газар хүртэл 15 км-т “Ховд” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, 5 метрийн гүнд нийт 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 6 сарын 13-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.