Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр хүсэлтээ ирүүлсэн 20 иргэнтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонслоо. Уулзалтад ирсэн иргэдийн олонх нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор амьдралд цалин нь хүрэлцэхгүй, хавдартай нэгнээ эмчлүүлэхэд эдийн засгийн хувьд бэрхшээл тулгарч байгаа, газар өмчлөх болон эзэмших эрх, нийгмийн халамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалтын болон спортын тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг хүсэх, гэнэтийн осол,  амьдралын боломжоос үүдэн орон гэргүй болсон зэрэг нийгмийн бүхий л салбарын асуудлыг хөндсөн юм. Мөн гэр бүл салалт, архины хамааралтай эцэг, эхийн буруугаас хүүхэд хамгаалал, өнөөдөр асран хамгаалж буй нэгэнд нь хүүхдийн мөнгө олгогддоггүй гээд амьдралын бэрхшээл бүхнээ дуулгаж, дүүргээс дэмжлэг хүсэв. Засаг дарга энэ үеэр иргэдийн тавьсан зарим хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэн хувиасаа мөнгөн тусламж өгөн бусад асуудлыг холбогдох хуулийн дагуу  арга хэмжээ авч, эргэн хариу мэдэгдэхээр хариуцсан хэлтэс, нэгжүүдэд шилжүүллээ.